Говь-Алтай аймаг Эрдэнэ сум
ЗАРЛАЛ
Сумын албан газруудын 2016 оны тайлан
2016 оны 1 дүгээр улирлын товч ажлын тайлан

Сумын засаг дарга түүний Тамгын газар нь 2016 оны 1 дүгээр сарын 1 нээс сумын нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд , ард иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, албан байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх, нийт  ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга батыг  сайжруулахад ажлаа чиглүүлэн ажиллаж ирлээ. Сумын засаг дарга түүний Тамгын газар нь 2016 оны 1 дүгээр сарын 1 нээс сумын нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд , ард иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, албан байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг дээшлүүлэх, нийт  ажилтан, албан хаагчдын ажлын хариуцлага, сахилга батыг  сайжруулахад ажлаа чиглүүлэн ажиллаж ирлээ.

Өнгөрсөн өвөл, хаврын хувьд малчдын маань өвөлжөө, хаваржаа дийлэнх хэсэг нь цасан бүрхүүлтэй байсан боловч манай малчдын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд сумын нийт мал сүргээ 98 хувиар, онд орсон 737 толгой  мал хорогдсон байна. Өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд 32284 мал төллөж, төл бойжилт 96 %- тай мал хаваржилт сайн байна.  Энэ оны өвөл  цас ихтэй байсан тул улсын онцгой комиссын шийдвэрээр  тус сумд 16 тн өвс, 2 дугаар сард 10 тн өвс хуваарилж малчдад  үнэгүй өгөхөөр шийдвэрлэснийг зудтай нөхцөлд өөрсдөө малаа маллан амьдарч байгаа малчин өрхүүдэд хуваан өглөө. Мөн 2-р сард хуваарилан өгсөн 10 тн тэжээлийг хямдралтай үнээр хуваан олгосон нь малчдад зохих хэмжээний дэмжлэг боллоо.

Оны эхний улиралд сумын ЗДТГ-ын орлогын төлөвлөгөөгөөр 26802,0 сая төгрөг төвлөрүүлэхээс 23349,0 сая төгрөг оруулж төлөвлөгөөний биелэлт 87 хувьтай биелэгджээ. Хамгийн муу дүнтэй байгаа НӨАТ, газрын төлбөр зэрэгт цаашид анхаарах шаардлагатай байна.

      Энэ улиралд татварын албанд бүртгэлтэй 13 аж ахуйн нэгж байгууллагаас ААНОАТ-ын тайлан, 7 аж ахуйн нэгж байгууллагаас НӨАТ-ын тайланг хуулийн хугацаанд нь гаргуулан авч цахим системээр шивж татварын алба руу илгээжээ.

          1 –р улиралд сумын нийгмийн даатгалын байцаагч О.Цэцэгдэмбэрэл нийт 76536,2 сая төгрөгний орлогын төлөвлөгөөтэй ажиллаж 19 аж ахуйн нэгжээс НДШ  53539,0 мянган төгрөг, сайн дурын нийгмийн даатгалд 149 иргэнийг хамруулан 5622,5 мянган төгрөг, ЭМ-ын даатгалд 57 иргэнийг хамруулж 1585,9 мянган төгрөгийг тус тус оруулан нийт 60747,4 мянган төгрөгийг НДС-д оруулж улирлын төлөвлөгөөг 80 % иар биелүүлжээ.  Мөн 247 хүнд 172 970,9 мянган төгрөгний тэтгэвэр олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар тэтгэврийн даатгалын сангаас өндөр настан 159, хөгжлийн бэрхшээлтэй 68, тэжээгчээ алдсан 17,  ҮОМШ-сан тахир дутуу-1, нийт 245 тэтгэвэр авагч байна. Тэтгэмжийн сангаас нийт 10 иргэнд 4185,1 мянган төгрөгийг тэтгэмж олгож, Эрүүл мэндийн даатгалын санд 57 иргэнийг хамруулж 1585,9 мянган төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ. Мөн ажилгүйдлын даатгалын санд 300,0 мянган төгрөг ийн санхүүжилт авч 2 даатгуулагчид 988,1 мянган төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмж олгож ҮОМШӨ-ний даатгалын санд 1565,7 мянган төгрөгийн санхүүжилт авч 1 тэтгэвэр авагчид 1565,7 мянган төгрөгийн тэтгэврийг олголоо.

Энэ улиралд сумын халамжийн үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Л.Мянганбаяр энэ улиралд 35351,4 мянган төгрөгийн санхүүжилт авч халамжийн тэтгэвэр авагч 51 иргэнд 18287,6 мянган  төгрөг, бүтэн өнчин 6  хүүхдэд 1044,0 мянган төгрөг, ХБИ-ны асаргаанд байгаа 6 хүнд 899,0 мянган төгрөг, улирлын тэтгэмжинд 180,0 мянган төгрөг, ХБ хүүхдийн асаргаа авдаг 6 хүнд 2632,2 мян, төгрөг, ахмад настны асаргаанд байгаа 21 иргэнд 2813,0 мянган төгрөг, улирлын тэтгэмжинд 720,0 мянган төгрөг, ахмадын хөнгөлөлтөнд 4 хүнд 480,0 мянган төгрөг, билгийн улирлын  хаврын тэргүүн сарын шинийн  нэгнийг тохиолдуулан 120 ахмад настанд 2365,5 мянган төгрөгний хүндэтгэл үзүүлжээ.

      Мөн ХБИ-ний хөнгөлөлтөнд 3 хүнд 288,5 мянган төгрөг амжиргааг дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмжийг 2 хүнд 2400,0 мянган төгрөгийг тус тус олголоо.  Алдарт эхийн одонтой эхчүүдэд 30200.0 мянган төгрөгний санхүүжилт авч 1-р одонтой 76 эхэд 15200,0 мянган , 2-р одонтой 122 эхэд 12200,0 төгрөг олголоо.

2016 онд 21 өрхийн 138 иргэнийг хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамруулан ажиллаж байна. Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгж шалгаруулах тендер зарлаж АДЗ-өөр 3 аж ахуйн нэгжийн ирүүлсэн материалыг хэлэлцүүлж Г.Болдбаатар захиралтай “Утаг-уул” ХХК-ийн хүнсний  бүтээгдэхүүнээр  үйлчилжээ.

Сумын ЗДТГ-ын иргэний бүртгэл, статистикийн ажилтан Б.Хүрлээ энэ оны 1 –р улиралд энэ оны 3-р сард сумын статистикийн ажлыг хүлээн авч давхар хариуцаж байгаа бөгөөд 1-р улиралд иргэний бүртгэлийн 8 төрлийн бүртгэлд 1258 иргэнийг хамруулсаны гадна  сар бүр гаргадаг мэдээ тайланг хугацаанд нь гаргаж явуулжээ.

Түүнээс гадна УИХ сонгуульд санал өгөх сонгуулийн насны 1298 иргэний судалгааг гарган хэсэг оноож баталгаажуулсан байна.

Сумын ЗДТГ-ын газрын албаны түшмэл Э.Энхбаяр нь энэ улиралд газрын кадастрын мэдээллийн сангаас өгөгдлийг засварлах, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлыг “ГЕО МАСТЕР “ ХХК-ны хийж гүйцэтгэсэн ажилд дүгнэлт хийж хүлээн авсан ба геодизийн цэг тэмдэгт байгуулах, солбицолжуулах, католог гаргах,  албажуулах, хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулжээ.

 

Мэдээ оруулсан: 2016-02-20 23:53:29