Говь-Алтай аймаг Эрдэнэ сум
ЗАРЛАЛ
Сумын албан газруудын 2016 оны тайлан
манай байгууллага

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРДЭНЭ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТОВЧ

ТАНИЛЦУУЛГА

            1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар орон нутагт засаг захиргаа, аж ахуйн нэгдмэл үүрэгтэй байсан сум-нэгдлийн удирдлагын аппарат задарч, нутгийн өөрөө удирдах ёсны болон гүйцэтгэх засаглалын шинэ бүтэц зохион байгуулалт бий болов.

            Тус сумын Засаг даргын Тамгын газар УИХ-аас 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн АДХГЗ-ны 1992 оны 09 сарын 29-ний өдрийн 01-р захирамжаар зохион байгуулагдаж, 1992 оны 10 сарын 20-ны өдрөөс Засаг даргаар Г.Энхжаргал, Засаг даргын орлогч, санхүү тасгийн даргаар Ц.Дондов, Мэдээлэл сурталчилгаа, хяналт шалгалт хариуцсан зааварлагчаар М.Пүрэвжав, Санхүү төсөв, татварын байцаагчаар Д.Нарантуяа, Хүн амын бодлого, хөдөлмөрийн асуудал хариуцсан зааварлагчаар Д.Халтардух, Санхүү тасгийн нягтлан бодогчоор С.Оюунцэцэг, Л.Мянганбаяр, Бичээч-бичиг хэргийн эрхлэгчээр А.Нарантуяа, Үйлчлэгч-зарлагаар Ц.Мөнхцэцэг, мөн оны 11 сарын 01-ний өдрөөс Тамгын газрын даргаар Д.Авирмэд нар томилогдон 10 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж байжээ.

            Сумын Засаг дарга нараар:

            1992-1993 онд Г.Энхжаргал

1993-2004 онд Б.Бөх-Очир

2004-2008 онд Б.Авирмэд

            2008-2012 онд М.Ууган-Эрдэнэ

            2012-2014 онд Н.Батзориг

             2014 оноос одоог хүртэл сумын Засаг даргаар Ч.Гантөмөр ажиллаж байна.

Тамгын Газрын дарга Б.Буянзаяа, Засаг даргын орлогч Д.Алтай, Санхүүгийн албаны дарга Д.Нарантуяа, Төрийн сангийн мэргэжилтэн Р.Цэрэндулам,  Нягтлан бодогч Т.Ганчимэг, Т.Оргилмаа,  Байгаль орчны улсын байцаагч Р.Ичинхорлоо, МЭҮТ-ийн дарга Ц.Мухар, Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Э.Энхбаяр , Нийгмийн даатгалын байцаагч О.Цэцэгдэмбэрэл, ХХҮ хариуцсан мэргэжилтэн Л.Мянганбаяр, Цаг уурын ажиглагч Д.Алтанбулаг , Улсын бүртгэлийн бүртгэгч Б.Хүрлээ, ДАШБ хариуцсан мэргэжилтэн П.Эрдэнэ÷èìýã, Малын үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн Д.Янсандулам, Татварын улсын байцаагч М.Өнөржаргал,   Архив бичиг хэргийн эрхлэгч П.Шүрэнцэцэг , Байгаль хамгаалагч П.Гансүх, Хэсгийн төлөөлөгч Б.Наранбаатар Үйлчлэгч Ч.Хажидсүрэн, Жолооч С.Зинээмидар, Сангийн далай багийн Засаг дарга В.Авирмэд, Өлзийт багийн Засаг дарга Ж.Донойбямба, Цагаан уул багийн Засаг дарга Д.Байгалмаа, Цэцэг нуур багийн Засаг дарга М.Нямтулга нар ажиллаж байна.

Мэдээ оруулсан: 2016-02-25 10:37:20