Говь-Алтай аймаг Эрдэнэ сум
ЗАРЛАЛ
Сумын албан газруудын 2016 оны тайлан
сумын ЗДТГ-ын 10 сарын мэдээ

                                ЭРДЭНЭ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

                                  2016 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

2016.11.01                                                                                                                                                                                                                                                                                                                                              Мандалтолгой

Төрийн албыг чадваржуулах иргэдэд үзүүлэх үйлчилгээг ялгавралгүй  хүнд сурталгүй болгох төрийн үйл ажиллагааг ил тод нээлттэй болгон төрийн албан хаагчдыг амьдрах таатай орчинг бүрдүүлэн ажиллаж ирсэн. 

ХОЁР. ЭРХ ЗҮЙН БОДЛОГО ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХҮРЭЭНД:

Төрийн албыг чадваржуулах төрөөс иргэдэд үзүүлэх үйчилгээг хөнгөн шуурхай болгох ил тод байдлыг ханган ажиллахад гол ажлаа чиглүүлэн ажиллаж байна. Мөн 10 дугаар сард явуулах дараах мэдээ, тайланг гаргаж хүргүүлсэн. Үүнд: Аймгийн Засаг даргын  16 захирамжийг хяналтанд авч хэрэгжилт 87 хувь, Аймгийн Засаг даргын 2 албан даалгаварыг хяналтанд авч хэрэгжилт 90 хувьтай, Аймгийн Засаг даргын 2014-2015 оны үйл ажиллагааны “Бидний-Алтай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний биелэлтийн 4 бүлгийн 117 заалтыг хяналтанд авч хэрэгжилт 66 хувь, Аймгийн Засаг дарга Сумын Засаг даргатай байгуулсан батламжийн хэрэгжилт 84 хувь, аймгийн  эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 70 хувьтай тус тус хэрэгжиж байна. Мөн 10 дугаар сард Өргөдөл, гомдлын мэдээ тайлан, Хариутай бичгийн шийдвэрлэлтийн мэдээг тус тус гаргаж дээд шатны байгууллагад хүргүүлсэн.

1.            Сумын Засаг даргын үйл ажиллагааны чиглэлээр А/71  захирамж, боловсон хүчний чиглэлээр Б/22 захирамж гарч, хууль зүйн хэлтэст 66 захирамжийг хянуулан ажилласан.

2.            Ахмадын баярын өдрийг  тэмдэглэн өнгөрүүлж уг арга хэмжээнд 124   гаруй ахмад настан оролцож албан газрууд хүндэтгэл үзүүлсэн. Мөн энэ үеэр ахмадын дунд цагаан идээ, гар урлалын үзэсгэлэн гаргаж  амжилттай оролцсон ахмад настангуудад Засаг даргын бэлтгэл хөрөнгөнөөс 100.000 төгрөгийг гаргаж зарцуулсан.  

3.   Аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийг сонгох сонгуулийн ажилд төрийн албан хаагчид амжилттай ажилласан.

4.    Мөн 10 сард сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 10 дугаар сарын 04–ны өдрийн А/07 дугаар тушаалын дагуу МЭҮТ-гийн дарга Ц.Мухар, ДАШБХ ажилтан П.Эрдэнэчимэг, Байгаль Орчны Улсын байцаагч Р.Ичинхорлоо, Архив, бичиг хэргийн эрхлэгч П.Шүрэнцэцэг нарыг бүрэлдэхүүнтэйгээр албан газруудаар орж өвөлжилтийн бэлтгэл ажил болон албан хэрэг хөтлөлт баримт бичгийн стандартын хэрэгжилтийг хангах, Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлтүүдийг талаар ажлыг дүгнэх үзүүлэлт гарган ажлыг нь дүгнэж заавар зөвлөгөө өгч  ажилласан.

5.   2016 онд 10 дугаар сард 2 дугаар ээлжийн цэрэг татлагын ажлыг зохион байгуулж 14 цэрэг эмчийн үзлэгт орж 10 цэрэг тэнцэж  Алтай сум, Ховд, Баянхонгор аймагт тус тус цэргийн алба хааж байна.

6.   10 дугаар сарын 24- нд албан газрууд хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг нэгдсэн журмаар зохион байгуулан нийт 123 иргэнийг хамруулсан. Мэдээ тайлан гаргаж дээд шатны байгууллагад гаргаж хүргүүлсэн. 

Орлого бүрдүүлэлт:

2016 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар Улсын төсвийн орлогын төлөвлөгөө 3800,0 төгрөг, гүйцэтгэл 5438,3 төгрөг орж 143 хувийн биелэлттэй. аймгийн төсвийн орлогын төлөвлөгөө 81405,7 төгрөг, гүйцэтгэл 76660,1 төгрөг орж 94 хувийн гүйцэтгэлтэй байна. сумын төсвийн орлогын төлөвлөгөө 10183,6 төгрөг, гүйцэтгэл нь 10487,9 төгрөг орж 102-ийн биелэлттэй байна. нийт төсвийн орлогын төлөвлөгөө 95389,3 төгрөг, гүйцэтгэл 92583,3 төгрөг орж 97 хувийн гүйцэтгэлтэй байна.

Иргэний бүртгэлийн чиглэлээр:  2016 оны 10 дугаар сарын байдлаар  266 иргэнд иргэний бүртгэлийн үйлчилгээг үзүүлснээс 34 эх шинээр төрж,  34 хүүхэд, 2 иргэн шинээр гэр бүл, шинээр эцэг тогтоолт 16 , хуучин эцэг тогтоолт 1 , гэрлэлт цуцлалт 1, нас баралт 9, шилжин ирсэн 32, шилжиж явсан 38 иргэн, биеийн давхацахгүй өгөгдөл хурууны хээ өгсөн 133 иргэнээс цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн шалтгаанаар 31 иргэн  дахин авч, шинээр- 39 , сунгалтыг 63 иргэнд тус тус олгосон байна.  Иргэний бүртгэлийн бичиг баримтын зөрчлийг 100 хувь арилгасан байна.

Нийгмийн халамжийн талаар: 2016 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар  Халамжийн тэтгэвэр тэтгэмжид тухай улиралд 98400,0 мянган төгрөгийн санхүүжилт авч халамжийн тэтгэвэр авч байгаа 37 иргэн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаа 16 нийт 53 иргэнийг хамруулан 63613,0 мянган төгрөг, бүтэн өнчин 6 хүүхдэд 3014,0 мянган төгрөг, ХБИ-ны асаргаанд байгаа 6 иргэнд 3367,0 мянган төгрөг улирлын тэтгэмжид 1020,0 мянган төгрөг, ХБ хүүхдийн асаргаа авч байгаа 6 иргэнд 10271,0 мянган төгрөг, ахмад настны асаргаанд байгаа 21 иргэнд 10620,0 мянган төгрөг, улирлын тэтгэмжид 3480,0  мянган төгрөг, ахмадын хөнгөлөлтөд 23 иргэнд 3305,3 мянган төгрөг, бигийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан 136 ахмад настанд хүндэтгэл үзүүлэн 2680,7 мянган төгрөг, ХБИ-ны хөнгөлөлтөд 10 иргэнд 1123,5 мянган төгрөг, амьжиргааны дэмжих нөхцөлт мөнгөн тэтгэмж 2 иргэнд 2400,0 мянган төгрөгийг тус тус олгов.  Алдарт цолтой 1 ахмад настанд 1350.0 мянган төгрөгийг олгов. Жирэмсэн амаржсаны тэтгэмжид 85 эхийг хамруулан 16198,6 мянган төгрөгийг олгов.

Нийгмийн даатгалын талаар: 2016 оны 10 дугаар сарын 30-ны байдлаар  тэтгэврийн сангаас өндөр насны тэтгэвэрт 166 иргэнд 423 003,5 мян төгрөг, Хөгжлийн бэрхшээлтэй 77 иргэнд 153446,4 мян төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэвэрт-13 иргэнд 32832,2 мян төгрөг нийт-256 иргэнд 609282,1 мян төгрөгийн тэтгэвэр олгосон байна. Тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсэн амаржсаны тэтгэмж давхардсан тоогоор 16 иргэнд 13980,6 мян төгрөг, Хөдөлмөрийн чадвараа алдсан-8 иргэнд 561,4 мян төгрөг, оршуулагын тэтгэмжид- 7 иргэнд  5860 мян төгрөг нийт-31 даатгуулагчидад 20402,0 мян төгрөг,  ажилгүйдлийн даатгалын сангаас 4 даатгуулагчидад 4346,4 мянган төгрөгийг тус тус олгосон байна.  Эрүүл мэндийн санд 405 иргэн хамруулж 17138,9 мянган төгрөгийг санд оруулж орлогын төлөвлөгөөг 120 хувиар биелүүлэн ажиллав. Сайн  дурын даатгалд  356 хүн хамруулж 49500,0   мян төгрөгийг санд оруулж жилийн орлогын төлөвлөгөөг 129 хувиар биелүүлэн ажиллав.                               

Мэдээ оруулсан: 2016-11-29 16:21:52